ӨМНӨХ ҮГ

Интернэтээс авсан төрөл бүрийн хэрэгтэй, ашигтай мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, дуу хөгжим, видео, тоглоомын талаар Монгол хэл дээр аль болох дэлгэрэнгүй бичиж байхыг хичээх миний блогт тавтай морилно уу.

Бурхан л ганцхан төгс төгөлдөр болохоор энд дутуу, ойлгомжгүй, алдаатай зүйлс байвал, та өөрийн асуулт, санал, шүүмжлэлээ коммент болон харилцах хайрцагт бичиж үлдээнэ үү

Хамгийн анхны бичилтээ “Өмнөх үг” болгон “интернэт ашиглан мөнгө хийх аргууд”-аас өөрийн олж мэдсэн мэдээллийг тайлбарлахаас эхэлье. Зарим нэг орчуулагдах шаардлагагүй англи үгнүүдийг тэр чигээр нь ашиглалаа. Ямар учиртай үгс болох нь ойлгогдоно гэж бодож байна.

ИНТЕРНЭТ АШИГЛАН МӨНГӨ ХИЙХ ОЛОН ЯНЗЫН АРГА БАЙНА

Тэр бүгдээс юуны түрүүнд мөнгө огт зарахгүйгээр хийгддэг ажлуудын талаарх судалгааг аажмаар хүргэе.

Гэртээ интернэттэй бол, ажил, сургууль дээрээ байнга холбоотой байдаг бол нэмэлт орлого олж байхыг хүссэн хэн ч эдгээрээс боломжиндоо тааруулан сонгоод хийгээд байж болно. Харин их цаг, уйгагүй хөдөлмөр, саадгүй ажилладаг толгойтой байх нь эхний гол шалгуур байх болов уу гэж бодож байна.

Програмчлалын талаар бага зэрэг гадарладаг байвал бүр ч сайн. Гэхдээ энэ заавал биш. Компьютерийн энгийн хэрэглээний мэдлэгтэй байхад хийж болох ажлууд байна.

Миний ойлгосноор хамгийн хэрэгтэй мэдлэг бол хэлний буюу англи хэл нэгдүгээрт, дараагаар нь аль болох олон интернэт худалдан авагч хэрэглэгчидтэй улсуудын хэлүүдийг ус, цас шиг мэддэг байвал боломж нэмэгдэнэ.

Гэхдээ л АНГЛИ ХЭЛ хамгийн чухал!

Монгол хэл дээр мэдээлэл гаргаад мөнгө хийж болж байна л даа. Гэхдээ хүн ам цөөтэй, худалдан авах чадвар сул болохоор харьцангуй хязгаарлагдмал гэдэг нь ойлгомжтой. Рекламны компаниуд ч энэ шалтгааны улмаас үнэлгээ бага өгдөг.

Програмчлал юунд хэрэгтэй вэ, англи хэл яагаад нэгд гэж, юун рекламны компаниуд гэсэн зүйлсийн хариу нь дараагийн бичилтүүдэд илүү дэлгэрэнгүй тайлбарлана.

Мөнгө зарлагадахгүй хийгдэх интернэт ажлуудыг үндсэнд нь гурван ангилалд хувааж болох мэт.

НЭГДҮГЭЭРТ. Вэбгүйгээр шууд хийгдэх ажлууд

1. Мэргэжлийн ажил Тусгай хаягуудад анкетаа бүртгүүлээд ажил олгогчид сонгогдсон тохиолдолд е-майл болон бусад интернэт холбоос ашиглан ажлаа хүлээн авах, гүйцэтгэх, буцаан өгөх, ажлын хөлсөө авах. Үүнийг Outsourcing (гадны эх үүсвэр) гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн З. Энхболд байнга ярьдаг. Програмист, дизайнер, орчуулагч, фото зурагчин г.м мэргэжлийн хүмүүст ийм ажил тохиромжтой. Эндээс үз (Энд холбоос хийгдэнэ. Дутуу байна)

2. Интернэт ажилд хамаарахгүй боловч интернэт ашиглан биет ажлуудын зуучлал, мэдээлэл, ажил, ажилтан олох боломж бас бий. Энийг вэб, блогоор дамжуулан хийж бас болно л доо.

ХОЁРДУГААРТ. Вэб, Блог үүсгээд мөнгө хийх

Вэб ашиглаж хийгдэх ажлуудыг хийх үндсэн аргачлал

1. Host, domain нэр авах. Эдгээр нь төлбөртэй, төлбөргүй, үзүүлэлт нь янз бүр байдаг.

2. Web, blog-ийн загвараа гаргах, мэдээллээ оруулах, байнга шинэчлэх

3. Хайлтын системүүдэд бүртгүүлэх: www.google.com, www.yahoo.com дээр “verify, athentication” (баталгаажуулалт), мар (хайлтад зориулагдсан вэбийн бүтэц үүсгэх), тэгээд “index” (хайлтын хаягжуулалт)-ыг хүлээх, энэ хоорондоо бусад хайлтын системүүдэд ч бүртгүүлэх болон бусад аргаар сурталчилгаа явуулбал Google-д бүртгэгдэх “index” хурд нэмэгдэнэ. Харин www.yahoo.com бол элдэв маяггүй шууд 2-4 долоо хоногт бүртгэчихдэг юм байна.  Дэлгэрэнгүйг эндээс үз (холбоос хийнэ, дутуу)

4. Вэб, блогийн мөнгө хийдэг хэрэгслүүдийг ашиглах: Google Adsense, Amazon, Ebay, Affiliates г.м.

5. Өөрөө вэб, блог хийж чадахгүй, хайлтын системд бүртгүүлэх нь хэцүү санагдсан хүмүүст бүх юм нь бэлэн мөртлөө мөнгө хийх боломжтой нэг газрын талаар тусад нь тайлбарлан оруулъя. Вэб, блогтой хүмүүс ч үүнийг давхар ашиглаж болох юм. Эндээс үз (Холбоос хийнэ, дутуу)

6. Энэ бүгдийн үр дүнд таны вэб, блог төлбөр авах доод хязгаарт хүрвэл мөнгөө хүлээн авах. Үнэхээр ингэж мөнгө хийж болдог гэж үү? Эндээс үз (Холбоос хийнэ, дутуу)

Анх удаа энэ талаар уншиж байгаа бол сүрдмээр хэцүү санагдаж магад. Мөнгө танд хэрэгтэй бол, компьютер дээр хэрэглээний програмуудыг ашиглаад юм бичиж, зурж, мессенжэрээр хүмүүстэй харилцаж, хөзөр тоглож чаддаг л бол энэ бүгдийг сурахад тийм ч их хэцүү биш гэж бодож байна.

ГУРАВДУГААРТ. Scam буюу панаалны ажлууд

1. Баахан Free (үнэгүй) гэж байснаа төгсгөлд нь ганц хоёр гурав дөрвөн доллараар тийм ном авчих эсвэл бүртгүүл гээд мөнгө нэхсэн байвал энэ нь нэг төрлийн скам байж ч магад газар. Эсвэл үнэгүй юм байна гэж баясаад бүртгүүлчихсэний дараа за ийм юманд тэдийг тэгээд л бусад нь үнэгүй гэдэг ч газрууд бий. 5 доллар өгчих тэгээд сард 5000 доллар олж болно гэхээр нэг юм хэлээд байгаа биз?

2. Огт үнэгүй бүртгүүлээд хулганаараа нэг залхуу өвгөн гүйлгээд бай буюу Cashfiesta (Монголын зарим хаягууд дээр энэ програмыг ашиглаад мөнгө хийгээд байгаа тухай байнга мэдээлдэг, гэхдээ энэ нь бүтэхгүй зүйл юм гэдгийг өөрийнхөө туршлагад үндэслэн тайлбар хийнэ), мөн рекламууд нээгээд 30 секунд болоод хаагаад байхад сарын 5000 доллар гэдэг нь ч ёстой үлгэр юм бил ээ. Тэр рекламууд нь тасралтгүй байж байдаг бол ч бас яахав гэхсэн. Өдөрт хэдхэн харагдаад дуусчихдаг. Энэ бол бас л нэг скам. Захиа уншаад байвал чинь, санал сэтгэгдэлээ өгвөл чинь бөөн мөнгө олох боломж байна гээд байгаа юмнууд бас л худал скамууд санагдсан. Лав л эд нараар мөнгө хийсэн талаар баталгаатай мэдээлэл байдаггүй юм билээ.

3. Хамгийн сүүлд шинээр туршилтаа явуулж байгаа Agloco toolbar буюу интернэт ашигласны тандалт хийдэг рекламны тууз. Уг нь санаа нь сайхан болмоор юм шиг мөртлөө бас л хулхи эд. Надаас ямар гарлагатай биш, нэг их тээргүй болохоор нь би хоёр сар бүтэн ажиллуулж үзээд төлбөрийн талаар ямар ч мэдээлэл аваагүй ба эндээс төлбөр авсан хүн ер нь байдаг эсэхийг нь хайгаад олоогүй. Жил илүү туршилтаа хийгээд л байна гэж юу байхав. Бүлтрүүлж байгаад хүмүүсийн интернэт ашиглалтыг үнэгүй сайхан судлаад авч байх шиг байгаа юм.  Үүнтэй төстэй программууд өмнө нь ч байсан юм байна. Би нэг программыг туршиж үзэх санаатай бүртгүүлээд яагаад гэдэг нь ойлгомжгүй татгалзсан хариу авсан.

Заавал интернэт бизнесүүд гэлтгүй мөнгө хийж болох ямар л арга байна тэр бүгдийг хайж, олсон мэдсэн бүхнээ бичиж байхыг хичээнэ.

Webs Бизнес Блог 2008 он

Comments are closed.


Google